Цаг агаар
Валютын ханш
Хууль
2024-05-27
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209, хохирогч нарын өмгөөлөгч 5, яллагдагч нарын өмгөөлөгч 6, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 34 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ