Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-05-27
Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн нэгдсэн төв ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Тавантолгойн ачилтын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолоор батлуулснаар уг төсөл эхэлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулсан бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернейшнл” ХХК ажиллаж, төслийг барилгын ажлыг амжилттай гүйцэтгээд байна.

“Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төв”-ийн бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах барилга байгууламжаас бүрдэх бөгөөд Монгол улсад анх удаа хэрэгжиж буй инженерийн цогц шийдэл бүхий бүрэн автомат систем бүхий бүтээн байгуулалтын ажил гэдгээрээ онцлог аж.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, шинээр 135 орчим ажлын байр бий болох төдийгүй улсын эдийн засагт үлэмж их нөлөөтэй нүүрсний салбарын олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ