Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-04-17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Hүүхдийн сан болон НҮБ-ын Hүн амын сангийн үйл ажиллагаатай танилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Баянхонгор аймаг дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон НҮБ-ын Хүн, амын сан (UNFPA)-гийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ хүрээнд сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангаас эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй Монгол гэрийн уламжлалыг хадгалсан халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн (Cooking, heating and insulation products CHIP) ЧИП багцыг Баянхонгор аймагт нэвтрүүлсэн сайн туршлага, үйл ажиллагаатай танилцав.

Түүнчлэн, НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой цогц үйлчилгээ үзүүлдэг Залуучуудын хөгжлийн төв, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль эрх зүй, нийгмийн болон хамгааллын “Нэг цэгийн үйлчилгээний төв” болон эх нярайн зайн оношилгооны төслийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон нутгийн бусад удирдлага байлцав. НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрүүд энэ 2023 оноос хэрэгжиж эхэлж байна.

Ирэх 5 жилд Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн боловсрол, хөгжил, эрх, эх хүүхдийн эрүүл мэндийг хангаж хамгаалах, залуучуудын хөгжил төдийгүй манай улсын нийт хүн ам, түүний дотор хөдөө орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ