XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрстэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулгыг Чингис хаан Үндэсний музейн Монголын эзэнт улс ба хант улсуудын танхимд үзмэр болгон дэглэлээ.
МУИС-ийн Археологийн судалгааны төвийн баг 2022 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой 2 булшнаас Алтан эмээл тэргүүтэй 26 ширхэг үзмэр илрүүлж Соёлын Өвийн Үндэсний Төвд сэргээн засварлан, өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд дэлгэлээ.
Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан тал буюу “Гол Мод 2” Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газраас олдсон зарим хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас тус музейд хүлээлгэн өглөө.
Эдүгээ Чингис хаан Үндэсний музей нь 11 мянга гаруй үзмэртэй бөгөөд үзмэр баяжуулалтын ажил үе шаттайгаар үргэлжилж байна.