УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд урамшуулал олгох нөхцөл шаардлагад иргэдийн хүсэлтийг үндэслэн байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамааруулж тооцох зохицуулалтыг тусгаад байгаа юм.
Хуулийн төсөлд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасан байна.
УИХ-ын гишүүд төслийн талаар асуулт асууж, үг хэлээгүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.