Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-05-30
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна

Тавдугаар сарын 30-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Онон, Эг, Барх, Барх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.

Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ