Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-05-30
БНПУ-ын Легницке Поле гминад Монголын морин харваачид үзүүлэх тоглолт хийнэ

БНПУ-ын Легницке Поле гминад жил бүр болдог 1241 оны Легницийн тулалдааны дүрслэн тоглолт болон түүнийг тойрсон арга хэмжээнүүд 2024 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-нд тус гминад ээлжит удаагаа зохион байгуулагдана.

Энэ арга хэмжээ жилээс жилд өргөжин дэвжиж, гадаадын иргэдийн анхаарлыг улам ихээр татаж байна.

Энэ жилийн арга хэмжээ Польшийн Ерөнхийлөгч А.Дуда болон олон байгуулага, хүндтэй хүмүүс түүний дотор Монгол Улсын Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Дээрх арга хэмжээнд Монголоос "Намнаа" академийн үүсгэн байгуулагч, морьт харвааны багш, түүх судлаач Н.Алтанхуяг, Академийн орчуулагч, Гадаад харилцаа хариуцсан Б.Болорцэцэг, "Намнаа" академийн сургагч багш Б. Баттулга, тамирчин морьт харваач Д.Дашням, Б.Мягмаржав, Д.Сонорчимэг нарын бүрэлдэхүүнтэй морьт харвааны баг оролцож, монгол хүний ур чадвар, морин харвааны гайхамшгийг үзүүлнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ