Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-05-31
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас тавдугаар сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, зургаадугаар сарын 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, зургаадугаар сарын 5-нд нутгийн төв хэсгээр, зургаадугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, зургаадугаар сарын 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, зургаадугаар сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно, дуу цахилгаатай.

Салхи: Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 3-нд Алтайн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 4, 7-нд нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 5-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Зургаадугаар сарын 3-нд бага зэргийн бороо, Зургаадугаар сарын 4-нд бага зэргийн аадар бороо, зургаадугаар сарын 5-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 5-наас бага зэрэг сэрүүснэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ