Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгаланг сонгов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан байна
Бусад мэдээ
Бэлгийн хүчирхийллийн хохирогчид нөхөн сэргээх үйлчилгээг 6 сараас 1.7 жилийн хугацаанд үзүүлдэг
Мэдээ
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо дүгнэлт, зөвлөмжөө энэ сарын 22-нд нийтэд танилцуулна
Мэдээ
"Соёл танаас эхэлнэ" аян нэг сар үргэлжилнэ
Мэдээ
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хуулинд өөрчлөлт оруулаагүй
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.