2024 оны зургаадугаар сарын 03-наас зургаадугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 04-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр, 09-нд Халх голын сав газраар, 10-нд Хангайн уулархаг нутгаар, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно, дуу цахилгаатай.
Салхи: 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04, 07-нд нутгийн зарим газраар, 05, 08, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 04-нд нутгийн баруун хэсгээр, 05, 06, 07-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөө шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-21 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-нд бага зэргийн аадар бороо, 05, 07-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 03, 04, 10-нд халж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17..-21 хэм дулаан байна.