Сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 519 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 50618 тохиолдол боллоо. Дотоодын халдвар 513-д хүрч, эрүүл мэндийн ажилтан 5, Энэтхэг улсаас ирсэн иргэний давтан шинжилгээгээр вирус илэрч, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатарт шинээр 461 тохиолдол, хөдөө орон нутагт 52 тохиолдол бүртгэгдсэн. Мөн найман хүн Covid-19-ийн улмаас нас барсан бол 805 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 44391 хүн эдгэрч, 235 хүн цар тахлын улмаас нас бараад байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдлууд:
- Орхон-8
- Дархан-Уул-3
- Сэлэнгэ-1
- Төв аймаг-17
- Архангай-9
- Завхан-1
- Говь-Алтай-5
3896 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас маш хүнд 110, хүнд 539, хүндэвтэр 1343, хөнгөн 1904 хүн байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 2075 хүн байна.
Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын эхний тунд 1.810.479 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунд 685.189 хүн хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 929160 хүн эхний тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 526025 хүн хамрагдаад байна. Орон нутагт эхний тунд 881319 хүн, хоёрдугаар тунд 159164 хүн хамрагдаад байна.