Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-06-05
Буудай боловсрох улирал эхэлнэ

Аргын тооллын 2024 оны зургаадугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн зуны тэргүүн шарагчин могой сарын 29. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандаж, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Буудай боловсрох улирал (12ц 32м) эхэлнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ