Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-06-10
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны 06 дугаар сарын 10-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13,14-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 11, 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10,11-нд дуу цахилгаантай, аадар бороо, 12-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 11, 12, 13-нд бага зэрэг сэрүүснэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ