Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-06-11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын 2024 оны зургаадугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Зуны дунд цагаан морь сарын 5. Ангараг гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандаж, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Модон хохимой болон Тэрсүүд өдөр.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ