Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-06-12
Эм улиасны унгирлыг багасгах ажлыг хийж байна

Улиас модны унгирлыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, тусгай тоноглол бүхий автомашинаар хөвөн гарсан үед усаар шүршиж байна. 

Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагадаг ба энэхүү унгирлыг багасгах үүднээс үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийж, модны дохиурын тоосжилт, унгирал тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай хэрэгжүүлэн унгиралын тоог бууруулах ажлуудыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.

Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурна. Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар 9 дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүрших ажлыг зохион байгуулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ