Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-06-17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аргын тооллын 2024 оны зургаадугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Зуны дунд цагаан морь сарын 11. Сумъяа гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандаж, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ