Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-04-18
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 2023 оны 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл болно.

Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-34 метр хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурч, бусад хугацаанд секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: 18-нд ихэнх нутгаар дулаарах боловч 19-нөөс сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 19, 23-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 19, 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: 18-нд дулаарч өдөртөө 16-18 хэм, 19-нөөс сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ