Л.Наранбаатарыг ЭХ-ийн 22.1 үндэслэн шалгаж эхэлжээ
ТБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар болон тус компанийг ТУЗ-ийн гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсноо зарласан. Тэгвэл үргэлжлүүлэн өнөөдөр хууль хяналтын байгууллагын мөрдөгчид Л.Наранбаатарын түрээсэлдэг орон сууц, "Цемент шохой" ТӨХК-ийн оффис дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлжээ. Улмаар Үндэсний аудитын газраас "Цемент шохой" ТӨХК-д аудитын шалгалт хийж, өнгөрөгч долоо хоногт сөрөг дүгнэлтээ танилцуулснаар Л.Наранбаатарыг огцруулах эсэх асуудал дахин хөндөгдсөн юм.
Бусад мэдээ
Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
Мэдээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Мэдээ
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
Мэдээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.