Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-06-18
Айдас, сэтгэл зовнилын илрэл нь стресс

Айдас, сэтгэл зовнилын илрэл нь стресс юм. Ялихгүй юманд хүртэл стресстэнэ.

Нийгмийн хөгжлөө дагаад зарим стресс нь үргэлж байх нь нэгэнт тодорхой болсон. Харин хүний дотоод асуудал их байх тусам хүн амьдралын аахар жижиг зүйлд стресстдэг. Дотоод асуудлаа шийдэж чадвал аливаа зүйлд бага стресстдэг болно.

Тэгэхээр айдас болон сэтгэл зовнилоор өөрийгөө удирдаад байна гэж бодож байгаа хүмүүс өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Мэдээж тэмдэглэл хөтөлвөл маш зүгээр. Учир нь хүний бодол хурдан орж, мартагддаг.

Өөрөөсөө асуунгаа бичвэл гол суурь шалтгаанаа олж болно.

1. Та стресстдэг үү?

2. Юунаас илүү стресстдэг вэ?

Эхлээд энэ асуултад хариулж бичих нь байна. Мэдээж гадаад болон дотоод хүчин зүйл гол нөлөөгөө үзүүлж байгааг та олох байх. Гадаад хүчин зүйлээ түрдээ орхичих.

Дотоод хүчин зүйл гэхээр өөрийгөө болон бусдыг мэдэрдэгтэй холбоотой байж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийнхөө итгэл үнэмшил, бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлд эхлээд анализ хийх юм.

Бага насанд аав, ээж эргэн тойрны хүмүүсээс суугдсан сөрөг итгэл үнэмшил, бодол, харилцаа хандлага зэрэг болно. Тэгэхээр одоо үүсээд байгаа сэтгэл зовнил, айдсаа бага наснаасаа буюу өнгөрснөөс хайж үзнэ гэсэн үг юм.

Урт хугацааны стресс нь хүний тархины бүтцийг өөрчилж, бодол санаанд муугаар нөлөөлөөд эхлэхээр бусдыг болон өөрийгөө алдаатай хүртэж эхэлдэг. Би биш хүүхэд, эсвэл эхнэр/нөхөр болохгүй байгаа юм шиг, эсвэл бусад хүн зүгээр байхад би л болохгүй байгаа юм шиг санагдах гэх мэт.

Өөрийгөө хайрлах гэхээр завгүй гэж хариулдаг гэсэн дээ. Өнгөрснөө ухах хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөхийн төлөө, хайрлахын төлөө цаг зав гаргах, тодорхой хэмжээний мөнгө, хүч хаях хэрэгтэй.

Бас өөрийг тань өөрөөс чинь өөр хайрлах хүн байхгүй.

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ