Японд хордлогот, шоконд оруулдаг хүнд хэлбэрийн стрептококк халдварын тохиолдол урьд үзэгдээгүйгээр өсжээ.
NHK-ийн мэдээлж байгаагаар, бактерийн энэ халдвар хурдацтай тархаж, аминд хүрэх халтай байна. А хэлбэрийн стрептококк бактериар үүсгэгддэг энэ халдвар ихэвчлэн 30, түүнээс дээш насныхны дунд гол тархаж буй юм байна.
"Махчин бактер" гэгддэг эсийг үхжүүлж, бас олон эрхтний үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй энэ өвчин агаар дусал, хүртэхүйн замаар халддаг. Чихрийн шижинтэй хүмүүс эрсдэлийн бүлэгт хамаардаг байна.
Японы халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээгээр, энэ оны эхнээс хойш зургаадугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 977-д хүрсэн, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 дахин өссөн, мөн өнгөрсөн жилийн туршид өвдсөн нийт хүний тооноос бас давсан байна.