Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-06-20
Архаг ядаргааны үед илрэх шинж тэмдгүүд

Танд амархан ядарч, эрч хүчгүй болох, толгой өвдөх, биеийн энд тэнд таагүй мэдрэмж үүсэх, ажлын бүтээмж буурах гэх мэт зовуурь илэрч байгаа бол энэ нь архаг ядаргаа байх талтай.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс архаг ядаргааны үед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэж байна. 

Бие махбодын талаас

-Толгой эргэх, толгой өвдөх

-Чих шуугих, чихээр хатгуулах

-Гарын алга, хөлийн ул хөлрөх

-Булчин хөндүүрлэх (нуруу өвдөх, хүзүү чилэх)

-Нойр хямрах

-Бэлгийн дур буурах

-Ядарч сульдах

-Биеийн энд тэнд тааламжгүй сэрэл үүсэх (халуун оргих, хүйт даах)

Сэтгэцийн талаас

-Дуу чимээнд дургүй болох

-Халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх

-Анхаарал төвлөрөх чадвар буурах буюу барьсан тавьснаа санахгүй байх

-Аливааг тогтоох чадвар буурах

-Ажлын бүтээмж багасах

-Ялимгүй зүйлд уурлаж, бухимдах

-Санаа зовних, сэтгэл түгших гэх мэт.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ