Хур хогийг цэвэрлэж эхэллээ
Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31.6 га-д хүрчээ.
Сум үүсгэн байгуулагдсанаас хойш энэ хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
Шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.
Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж буй аж. Хогийн 79 хувийг модны хаягдал, малын сэг зэм эзэлдэг байна.
Иймд олон жил үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээхээр БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллах юм байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.