Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-06-20
Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.7)-ийг албан ёсоор тайлбарлах тухай Нийт шүүгчийн хуралдааны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсож, саналаа хүргүүлэхээр тогтов.

Мөн Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг батлах, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, магадлалын бүтэц боловсруулах аргачлалыг батлах тухай Иргэний хэргийн танхимын саналуудыг хэлэлцэн дэмжив.

Түүнчлэн иргэн болон захиргааны хэргийн харьяаллыг зааглан ялгахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлав.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд санал гаргах тухай” 337 дугаар тогтоолын саналыг хэлэлцэж, үндэслэлгүй гэж үзэн буцаахаар шийдвэрлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ