Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.
-Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуул.
-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай.
-Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байхыг хичээ.
-Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлээрэй.
-Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг бай.
-Эцэг, эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)-ийг зөвлөж байна.
-Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөхийг эрхэмлэ.
-Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)-ыг зөвлөж байна.