Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-06-24
Борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч байна

2024 оны зургаадугаар сарын 23-24-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 10 дуудлага бүртгэгдсэн байна.

2024 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB-2 амралтын газрын гармаас усанд боогдсон 80 иргэнийг автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт Туул гол үерлэн орсон хэсэгт 1240 тн шороогоор сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, Сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ