Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ.
- Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон, өөрчлөгдсөн буюу шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй хийлгэсэн байх;
- Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчлөөгүй байх;
- Усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийсэн байх;
- Их биеийн өнгө үзэмжид анхаарч, төрийн далбаа мандуулах, улсын дугаар тэмдэглэх, тодруулах;
- Цахилгаан болон харилцаа холбооны хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа урьдчилан шалгасан байх;
- Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулсан байх;
- Аврах хантаазыг шалган туршиж, бэхэлгээ уяа оосрын бүрэн бүтэн байдлыг шалгасан байх;
Техникийн хяналтын үзлэгээр:
- Усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгана.
- Их биеийн байдал, жолоодлогын тоног төхөөрөмж, ус шавхагч насосын ажиллагаа (удирдлага нь гарын дор), шатахууны савны битүүмжлэл, хөдөлгүүрийн ажиллагаа, утааны бохирдол, зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, зангуу, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг шалгана.
Бүрдүүлэх баримт бичиг баримт:
- Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ (эх хувь);
- Үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт;
- Хуульд заасан даатгалд даатгуулсан баримт;
Жич: Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч бол тусгай зөвшөөрлөө авчрахыг анхаарна уу.