Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-06-24
Дэлхийн аваргын тэмцээнд “Алтан гар” үсчин, гоо засалчдын холбооны тамирчид оролцоно

Монгол Улсын “Алтан гар” үсчин, гоо засалчдын холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын холбоо нь гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Олон улсын болон дотоодын уралдаан тэмцээн зохион байгуулах, залуу үеэ дэмжиж, үсчин гоо сайхны салбарыг дэлхийн түвшинд хүргэх, шинэ техник, технологи нэвтрүүлж, мэргэжлийн зэрэг болон түвшинг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бусад байгууллагатай хамтран үсчин гоо засалчдынхаа чансааг дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулан ажилладаг.

Тус холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм байна.

Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хийхээр эмэгтэй багийн Дэлхийн дасгалжуулагч алдарт Герман улсын багш Joachim Wolf, эрэгтэй багийн шигшээ багийн дасгалжуулагчаар Дэлхийн 6 удаагийн аварга, Зүүн Европын бүсийн ерөнхийлөгч Andrzej Matracki нарыг энэ сарын 22-27-ны хооронд Монгол Улсад урьж, Дэлхийн аваргад зориулсан мастер класс сургалтыг зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ