Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-06-26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж, ундаасна

Аргын тооллын 2024 оны зургаадугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Зуны дунд цагаан морь сарын 20. Буд гараг. Тооно одтой, дөовөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. 

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж, ундаасна хэмээжээ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ