Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын албатай хамтран ахалдаг Олон улсын хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг сонсож, Хүмүүнлэгийн тусламжийн багийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мөн НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс Улаанбаатар хотын зарим хороонд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх далан босгох ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм.