Жил бүрийн зургаадугаар сарын 26-нд дэлхий нийтээр "Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба тухайн жилд нийтээр анхаарах асуудлыг хөнддөг юм.
Энэ жил хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийн урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулах нэн чухал хэрэгцээнд анхаарлаа хандуулж байна.
Энэ жилийн эхний хагаст бид аль хэдийнээ урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулсан сайн мэдээтэй байна.
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент, Коломбын төлөвлөгөө байгууллага хамтран тус байгууллагын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх зөвлөх хөтөлбөр (Drug Advisory Program)-ийн Урьдчилан сэргийлэх модулийн Түвшин 10 буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх” сургалтыг амжилтай зохион байгуулж 25 мэргэжилтнийг чадавхжуулаад байна.
Зургаан өдрийн турш үргэлжилсэн тус сургалтыг олон улсын багш нар удирдан явуулсан бөгөөд сургалтад эрүүл мэнд, хууль сахиулах, төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтэн, албан хаагч, эмч нар хамрагдсан.
Үүний үр дүнд бид мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах бүрэн боломжтой болоод байна.