Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-06-26
Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барина

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зарлалаа.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд төвлөрсөн цахилгаан хураагуурын зориулалтаар 5 га талбайд уг батарей хуримтлуурын станцыг байгуулахаар төлөвлөж байна.

Тус батарей хуримтлуурын станц нь 50 МВт-ийн хүчин чадалтай, 200 МВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбогдох юм.

Дээрх тендерийг Эрчим хүчний яамнаас баталсан техникийн даалгаврыг үндэслэн зарласан бөгөөд шөнө хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын үед нийлүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах давуу талтай юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ