Голын ус гаталж, салаа, бэлчирт гарахгүй байхыг зөвлөж байна
Өнөөдөр Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой.
Өдөртөө 24-26 хэм дулаан байх бөгөөд Туул, Хэрлэн, Тэрэлж голуудын усны түвшин үерийн аюултай түвшинд байгаа тул дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
- Аялал, амралт зугаалгаар явахдаа гол, нуур, цөөрмийн орчимд түр амарч байрлахгүй байх
- Бага болон өсвөр насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж анхаарал болгоомжтой байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
- Баталгаат зам гүүрээр зорчих
- Голын ус гаталж салаа бэлчирт гарахгүй байхыг зөвлөж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.