УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй парламентыг анх удаа бүрдүүлнэ. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгох юм.Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэд 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгсөн юм. Нийтдээ 13095 хүн гадаадаас саналаа өгөхөөр бүртгүүлснээс 74.5 хувь буюу 9760 иргэн саналаа өгсөн байна. Ингэснээр гадаадад амьдардаг монголчууд санал өгөх байдал хоёр дахин нэмэгдсэн гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. Тухайлбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлээд 5000 гаруй хүн саналаа өгч байсан байна.
Энэ жил дэлхийн 33 улсад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэд саналаа өгсөн. Гадаадад байгаа иргэдийн саналыг Монгол Улсад төвлөрүүлж дууссан байна. 6-р сарын 28-ны өдрийн УИХ-ын сонгуулийн санал хураалт дууссаж, бүх хэсгийн хороо хаагдсаны дараа саналыг задалж, тоолно гэдгийг СЕХ-ноос мэдээлэв