УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт болж, автоматжуулсан системээр сонгуулийн дүн дамжуулагдаж, эцэслэгдлээ. Нийтдээ 2899 хэсгийн хороо дүнгээ системээр танилцуулж, бүрэн дууссан. Гадаад дахь 9768 хүний саналыг тоолж системийн дүнд нэгтгэгдсэн байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалтад сонгогчдын 69.4 хувь нь оролцож саналаа өгсөн. 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад 2024 онд сонгогчдын тоо 10 хувиар өссөн. Улаанбаатар хот 70 хувийн ирцтэй, орон нутаг 60-аас дээш хувийн ирцтэй санал хураалт дууслаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан учраас тойрогоор болон намын жагсаалтын дүн тус ,тусдаа гарна
УИХ-ын сонгуульд дангаараа оролцож байгаа нам 4 хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. Хоёр нам эвсэж оролцвол 5 хувийн босга давна, гурван намын эвсэл оролцвол 7 хувийн босго давах шалгууртай. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцсоноос хоёр эвсэл 5 хувийн босго давсан
- МАН 35 хувь
- Ардчилсан нам 30.1 хувь
- ХҮН нам 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувийн дэмжлэгийг нийт сонгогчдоос авсан байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцсон нам нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой. 1-ээс дээш хувийн санал авсан нийт 9 нам байна
Автоматжуулсан системийн тооллого дуусангуут гар тооллого шууд өчигдөр эхэлсэн гэдгийн СЕХ-ны дарга мэдээлсэн. Хяналтын гар тооллого дуусангуут Сонгуулийн ерөнхий хорооны хурлыг хийнэ. Энэ хуралдаанаараа хуульд заасан босго давсан хамгийн олон сонгогчийн дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-д өргөн барина.
СЕХ-ны хуралдааны шийдвэр гаргаж шинээр сонгогдсон гишүүддээ гишүүний үнэмлэх олгосноор УИХ-ын анхдугаар чуулганаа хийж, сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр 126 гишүүнтэй анхны парламент бүрдэх юм.