Ардчилсан нам хамтарсан ЗАСГИЙН ГАЗАРТ ажиллана
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д 68 суудал авснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон. Харин тус намын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-д суудалтай АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах чиглэлд зөвшилцөх МАН-ыг дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, хэлцэл үргэлжилж байна.
Олонхын санал авсан МАН -тай хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар өнөөдөр /2024.07.04/ Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Монгол Ардын намтай хамтарсан Засгийн газарт орж ажиллах байр сууринд санал нэгджээ. Энэ удаагийн АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд 46 гишүүн оролцсоноос 32 нь хамтарсан ЗГ-т орж ажиллахыг дэмжсэн байна.
Бусад мэдээ

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
Мэдээ

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно
Мэдээ

“Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.