МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хоёр удаагаа удирдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнөөдөр (2024.07.09) УИХ-ын нэгдсэн чуулганаар батална. Ингэсэнээр шинэ Засгийн газрын сайд нар томилогдож, тангараг өргөх юм.
2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8 суудал авснаар хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон.
УИХ-ын даргад өргөн барьсан төслөөр Засгийн газрын 16 яам, 24 сайд ажиллахаар төлөвлөж буйг олон нийт эхнээсээ шүүмжилж эхэлсэн.
Засгийн газрын бүтэц:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7. Батлан хамгаалах яам;
8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9. Боловсролын яам;
10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11. Зам, тээврийн хөгжлийн яам;
12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Засгийн газрын бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд.