МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар 23 сайд, 16 яамтай ажиллана. Энэ удаагийн Засгийн газарт өмнөх Засгийн газраас хоёр дах удаагаа улиран дахин томилогдсон арван сайд үргэлжлүүлэн ажиллах юм
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нар дахин томилогдож ажиллана.
Харин өмнөх засгийн газарт Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Н.Учрал МУ-ын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, МУ-ын Шадар сайдаар ажиллаж байсан С.Амарсайхан Онцгой байдал хариуцсан Шадар сайдаар, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт Батлан хамгаалахын сайдаар, Түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайдаар, Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Номин Аялал жуулчлал, соёл спорт, залуучуудын сайдаар, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тус тус ажиллах юм.