Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-07-10
ШҮДЛЭН: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны өнөөдөр (2024.07.10) шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн.

Энэ удаагийн уралдаанд нийт 254 шүдлэн бүртгүүлснээс 100 гаруй үрээ гарааны зурхайгаас хурдалсан юм.

Айргийн тавд: 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүү магнайд тодров. 
  2. Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ
  3. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ
  4. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ 
  5. Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхэд, Монгол түмнээ цэнгүүллээ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ