Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг
Улаан бурхан маш халдвартай учир өвчний шинж тэмдэг илэрвэл бусдад тараахаас сэргийлж аль болох гэртээ эмч дуудаж үзүүлээрэй!
Хэрэв боломжгүй бол эмнэлэгт очихдоо маск заавал зүүгээрэй. Ханиах, найтаах, нулимсаар вирус тархаж, гадаад орчинд 2 цаг тэсвэртэй байдаг.
Өвчилсөн хүн шинж тэмдэг илрэхээс 2-3 хоногийн өмнөөс эхлээд тууралт гарсан эхний 4 хоногт халдвар тараана.
Улаанбурхан өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:
- Халуурах
- Нүдний салст үрэвсэх
- Хамраас нус гоожих
- Ханиалгах
- Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх.
- Толбот гүвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна
Эдгээр шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.