Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам” 2024 наадам Хүй долоон худагт өнөөдөр /2024.08.04/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд оролцож байна. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож байгаа бөгөөд Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болж буйгаараа онцлогтой.
Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Жороо морь, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, үндэсний сур харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн ардын авьяастнуудын тоглолт болно.
Даншиг наадмын өнөөдрийн хөтөлбөр: