Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-08-17
Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн.

Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ.

БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.

Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүлж байна. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун Овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэллээ.  

Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийнэ. Иймд тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөнд бага зэргийн  саад болох, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ