Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-08-19
Наймдугаар сарын 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно

2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно

Хур тунадас: Наймдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 19-нд Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 6-11 хэм, говийн аймгуудын нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 25-30 дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсч 16-21 хэм, бусад хугацаанд 22-27 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ