Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-08-28
Д.Загджав: Ерөнхийлөгчийн өмнө нь хийсэн ажлыг гэмт хэргийн шинжтэй учир прокурорын байгууллагад шилжүүлсэн

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцжээ. Энэ үеэр шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулалт, алдагдалтай холбоотой гишүүний асуултад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Шахмал түлшний үйлдвэр эхэндээ үр дүнтэй ажилласан. Одоо бол байхгүй болсон. Эрдэнэс Тавантолгойгоос бараг 1.1 их наяд төгрөгийн зээлийг энэ үйлдвэр рүү хийсэн. Энэ нүүрсний үйлдвэрийг Улаанбаатар хотын өмчлөл рүү шилжүүлэх гэж байх шиг байна. Гэтэл хотын гишүүд блок хийж байгаад өртэй нь авахгүй байхаар шийдэж байх шиг байна. Энэ байгууллагад Үндэсний аудит ажилласан уу.

Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав:  Шахмал түлшний үйлдэрт хөрөнгө оруулсан асуудал байна.  Энэ бол Эрдэнэс Монгол биш Эрдэнэс тавантолгойгоос оруулсан хөрөнгө оруулалт байна. Үүнтэй холбоотой 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд, тэр зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэл учраас Монгол Улсын Ерөнхий прокурорт Монгол Улсын Ерөнхий аудиторын зүгээс шилжүүлсэн.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Тэр татаас нь зөрчил гэж үү. Одоогийн Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхий сайд байсан. Чи ямар хариуцлагагүй юм яриад байна вэ. Юун нь гэмт хэргийн шинж чанартай байдаг юм тэр. Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойг нийгмийн хариуцлагын хүрээнд татаас өг гэдэг шийдвэр гаргасан шүү дээ.

Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм.

Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав: Тэр бол татаас биш. Гүйцэтгэлийн аудитын тайланд ийм зүйл туссан байгаа. Гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагад шилжүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Үгүй чи зөв хариулж байна уу. Татаасын тухай яриад байна шүү дээ. Тэрэнд гэмт хэргийн шинж чанартай юу байх вэ дээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ