Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-08-30
Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

“Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр эхний 5 өрхийн эмнэлэгт гардуулж өглөө.  Тус төхөөрөмжийн нэг бүр нь 197,791,425 төгрөгийн өртөгтэй, хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппарат юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү аппаратын үр дүнд сүрьэгийн эрт илрүүлэг нэмэгдэж, өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал буурах боломжтой болохыг онцолж, энэ нь манай улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл болж байгааг онцлов.  Тэрбээр цаашид дэлхий дахинтай хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг иргэнд улам ойртуулахаа илэрхийлэв

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ