Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-09-08
Цаг агаарын 5 хоногийн мэдээ

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

9 дүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 09-р сарын 07-ны 20 цагаас 09-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, Увс Нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +23...+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

2024 оны 09 сарын 09-нөөс 2024 оны 09 сарын 13-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ