Боловсролын сайд П.Наранбаяр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэж мэдээлсэн. Боловсролын яамнаас багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулах журам баталсан байна. Энэхүү журам, үүсэн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал болох үеэр Боловсролын сайд П.Наранбаярын биед Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар халдлаа.
А.Отгонбаатар багшлах эрхийг 45 хоногийн сургалтаар олгоно гэх агуулгыг шүүмжилж "Та 45 хоногийн курсээр багш бэлтгэнэ гэж байна. Өөрөө хувийн сургуультай. Өөрийнхөө хувийн сургууль дээр эхлээд тэр багш нараа багшлуул. Тэгэхээр таны сургуулийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлбөрийг өгөх үү. Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалингаа нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу" гэж хэлээд түүний нүүр рүү өндөг шиджээ. Мөн хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй зодолдсон тул түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргасан байна