Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-09-16
ХҮН намынхан эмэгтэй ХОТЫН ДАРГА-тай болох давлагаа үүсгэж байгаа бололтой

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХҮН намын НИТХ-ын нэр дэвшигчид сошиал хаягуудаа бүхэлд нь ягааруулж давлагаалахдаа ИРЭЭДҮЙ, ЭМЭГТЭЙ гэсэн 2 үгтэй байгаа нь анхаарал татав. Хэдэн жилийн өмнөөс ХҮН намын дарга Т.Доржханд эмэгтэй хотын даргатай болгоно гэж сошиал орчинд ам гарч байсандаа хүрэв үү? Тэр цагаас хойш ХҮН 50/50 хөтөлбөрөө тунхаглаж өнгөрсөн УИХ-ын сонгуульд хамгийн өндөр хувьтай буюу 46% нь эмэгтэй нэр дэвшигчид байсан нь энэ амлалтынх нь суурь байв уу? Эсвэл зүгээр л хотын эмэгтэй даргатай болчихвол бүх асуудал өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа хэрэг үү?

Тэгвэл ХҮН намаас амлаад байгаа эмэгтэй засаг дарга нь хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөөр мэргэшсэн Э.Золзаяа гэх бүсгүй. Урд өмнө улс төрийн хүрээнд харагдаж байгаагүй цоо шинэ дүр болж гарч ирж буй түүний ярьж буй сэдэв агуулга ч шинэлэг байна. Дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтыг судлахад эмэгтэй хотын даргатай хотууд тэргүүлж байгаа харагддаг. Тиймээс ХҮН нам мэргэжлийн бөгөөд залуу лидер эмэгтэйг ХОТЫН ДАРГАД санал болгож байгаа бололтой.

Хийсэн бүхэн нь саарал, болхи, хоцрогдмол, стресс бухимдалтай байгаа хотыг ХҮН намын залуус өөрчилж чадах уу гэдэг асуулт үлдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ