Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-09-18
Хуян хөөрөх нь тархины цусан хангамжийн дутагдлын шинж тэмдэг

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.

Шалтгаан:

  • Буруу суух
  • Олон цаг хөдөлгөөнгүй суух
  • Хөдөлгөөний дутагдал
  • Ажлын хэт ачаалал
  • Хүчилтөрөгчийн дутагдал
  • Хангалттай унтаж амрахгүй байх
  • Хэт зузаан болон малгайтай, үслэг хувцас өдөр тутамдаа өмсөх

                  Шинж тэмдэг:

  • Толгой байнга өвдөх
  • Хүзүү, сэрвээ халуун оргиж чилэх
  • Нүд улайх
  • Нүдний даралт ихсэх
  • Унтсан ч бие амрахгүй байх
  • Сэрвээ хүзүүний булчин чангарах

Урьдчилан сэргийлэх:

  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Өдөрт багадаа 20-30 минут заавал агаарт гарч байх
  • Хатуу гадаргуутай ор, намхан дэрэн дээр дээшээ харж унтах
  • Хоногийн 8 цаг заавал унтаж амарч байх
  • Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах

Авах арга хэмжээ:

  1. Хүйтэн жин тавих
  • Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно.
  • Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут өвдсөн газартаа жин тавина.
  • Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавибал өвчин намдана.
  • Мөр болон нурууны зөв байрлалд сууж хэвших
  • Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо эвээрэй.
  • Иллэг хийх
  • Иллэг, бариа засал хийлгэхдээ мэргэжлийн хүмүүсд хандаарай.
  • Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай.
  • Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ.
  • Иллэг хийлгэсний дараа үлээн алчуураар бигнэж, 5 минут тайван хэвтээрэй.
  • 3-7 удаагийн курс эмчилгээ хийлгээрэй
  • Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Эмч, хөдөлгөөн засалчаас зөвлөгөө авна. 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ