Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-09-18
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр 5 хэмийг давж цочир хүйтэрнэ.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд, Хэнтийн хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтрэхийг урьдчилан сэрэмжлүүлж байна.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 3-8 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-+13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 09 сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ