Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл үргэлжлэн хонохыг анхааруулж байна.
2024 оны 09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэмийн хүйтэн, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 2-7 хэм, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2024 оны 09 сарын 21-нээс 2024 оны 09 сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нугийн баруун хагаст, 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.